Блогийн эрхэм уншигч танаас гүнээ хүлцэл өчье

Сайн байцгаана уу? эрхэм уншигч хамтран ажиллагч та бүхнийхээ шинэ оны мэндийг эрье. Блог маань нэг хэсэг ажиллахгүй байж байгаад дахиад нээгдэж байгаа ч хуучин шигээ тийм эрчимтэй ажиллаж чадахгүй байх гэж айж байнаа. Яагаад гэвэл www.banjig.net сайт сая нэг хэсэг хаагдаад эргээд сэргэхдээ урьд нь байсан блогууд бүгд устчихаж. ҮНЭХЭЭР БИ ХАРАМСААД БАРАХГҮЙ СУУЖ БАЙНА. Миний бүтэн жилийн хөдөлмөр, та бүхний байнга орж хүүхдээ асрахдаа уншдаг байсан зөвлөгөөнүүд ингээд байхгүй боллоо. Банжигийнхан даанч харамсалтай алдаа гаргажээ. Миний хувьд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Гэхдээ та бүхэндээ зориулж www.mongolhuuhed.com гэдэг сайт нээснээ хэлэхэд таатай байнаа. Баярлалаа.

(Нийт: 1)